Номхон болон Атлантын далай уулздаг хэсэгт иймэрхүү дүр зураг ажиглагдана. Тухайн дүрслэлийг харсан хүмүүс янз янзаар л тайлбарладаг. Зарим нь хоёр далай хэзээ ч бие биедээ уусахгүйгээр ялгарч харагддаг хэмээн мэдээлсээр байна. Гэвч хоёр далайг заагладаг хэсэг бол Миссипи мөрний цутгал юм. Далайн ус давстай. Харин Миссипи мөрний ус цэвэр. Ингээд л давст болон цэвэр ус холилдох явцад зааг ялгаа харагддаг. Гэхдээ тэд хоорондоо холилдог. Харин холилдох хугацаа нь нягтаршилаас хамаарч удаан явагддаг учраас л ийнхүү зааг ялгаа нүдэнд тод харагддаг байна. Түүнээс хоёр далай хоорондоо уусдаггүй гэдэг мэдээлэл нь худлаа юм.