Монгол улсаас БНХАУ-д нүүрс экспортлох ажиллагаа хэт удааширсныг та бүхэнд мэдээлэлж байсан билээ.
Авто тээврийн үндэсний төвөөс энэ талаар тодруулахад “Манай ажлын хэсэг БНХАУ-ын талтай уулзсан. Хятадын гааль “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа юм байна. Тиймээс мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа. Нүүрс таталтыг зогсооолгүй, программ ашиглалтанд орох хүртэл нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргахаар тохиролцжээ. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон” гэв.