“Би монголоо бодож сэрлээ” гэж Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ хэлж байсан. Гэвч тэрхүү Монголоо бодож сэрсэн шудрага ёсыг эрхэмлэгч маань одоо хаана байнаа? Түүний найман жил цогцлоон бий болгосон шудрага ёс хаана явна? Тэгвэл түүнтэй адил зарим гишүүд Монголоо бодож сэрж байна. Тэдний нэг нь ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ. Тэрэээр өөрийн цахим хуудаснаа “Жирийн иргэдийн хоолыг булаасан УИХ-ын гишүүд тэр тусмаа ЗГ-ын гишүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй ээ. Миний бие хоёр жилийн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар яаж гүйж хөөцөлдсөн билээ дээ. Би хоёр жил ЖДҮ ярьсан шүү. Өнөөдөр сэрээд ч байгаа юм биш. Нэг ч болтугай иргэн бизнес эрхлэг. Хийе бүтээе гэсэн болгоны төсөл хөтөлбөрийг ажил болгоё. Хэдэн малчдын маань малын түүхий эд борлогддог боловсруулдаг үйлдвэртэй болъё. Хаана ямар үйлдвэрлэл бүтээгдэхүүн хийж болж байна түүнийг нь дэмжье гэж Булгандаа битгий хэл нийт аймгуудаар явж судалж үе үеийн ЗГ-т уламжилж явлаа. Хаана байгаа юм бэ тэр иргэдээ гэсэн сэтгэл. Харин ч ЖДҮС-д суулгасан хэдэн төгрөгийг өөрсдөө хувааж аваад идчихсэн. Ж. Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад оролцсон гишүүд сайд нартаа ЖДҮ-г бүгдэд жигд 950-иар шагнал болгоод тараагаа биздээ. Олон олон иргэд ААН хөл дээрээ босох мөнгийг ганц гишүүн сайд авчихсан биздээ. Хаана байна тэр шударга ёс, шударга байдал. Тэгээд 950-дсан ЖДҮчдээ өмгөөлөн хариуцлагаас мулталж байгаа нь зөв үү. Үүнд миний эгдүү хүрч огцруулах хүсэлтэд гарын үсэг зурсан юм. Нэг кабинет гээд өмөөрөөд өмгөөлөөд сууж би чадахгүй ээ. Тэгээд ч хувьсгалт тэмцэл ярьж байгаа, нийгмийн тогтворгүй байдлыг уриалан дуудаж байгаа ЕС-ыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ЭЗ- босгоё. Хүн ардаа амьжиргаатай ажилтай төрөлтэй сайхан амьдруулахын тулд бүхнийг хийнэ” гэж бичжээ.