Гэртээ орохоо марттал гадаа сайхан тоглохсон
Гэгээ тасарч орой болтол найзуудтайгаа тэнэхсэн
Орцны үүдэнд бөөгнөрөөд кино ший ярихсан
Одоо гэртээ ороо гэж ээжээрээ нэг дуудуулахсан
Айлын хүүхэдтэй зодолдоод уйлж бас эвлэрэхсэн
Ах эгч нарын үнсэлцэхийг булангаас нууцаар харахсан
Автобусанд суугаад эцэс хүртэл нь зугаалж үзэхсэн
Алимны үнэрийг тор нэвтэлж үнэрлээд санаа алдахсан
Өвөл чихээ хөлдтөл гулгаж цасаар байлдахсан
Өөрийнхөө сайн охины нүүрийг нь цасаар угаахсан
Хүйтэн төмрөнд хэлээ нааж сандарч уйлахсан
Хүссэн бэлгийг минь өвлийн өвгөн авчирна гэж мөрөөдөхсөн
Аавыгаа халамцуухан ирэхэд нь үнсүүлж нэг эрхлэхсэн
Айлын хийсэн гоё хоолыг отож байгаад буудахсан
Ангийн багшийн заагуур модоор шавхуурдуулж хашрахсан
Алдаж эндэхээ мэдэхгүй тоглож наадах юмсан
Сайран хацарлаж тос түрхүүлээд дахиад гадаа гарахсан
Сайхан зурагтай чихрийн цаас, ундааны бөглөөгөөр тоглохсон
Шилэн хөвөн дээр үсэрч биеэ хэсэг маажихсан
Шилжиж ирсэн хүүхдийг буланд шахаж уулзахсан
Айлын хонх дараад хар хурдаараа зугтахсан
Ах нарын тамхинд гүйгээд атамануудын домог сонсохсон
Энд тэндэхийн граш дээгүүр үсэрч дүүлэн гүйхсэн
Ээжийнхээ хийсэн амттай гамбирыг байрныхандаа гайхуулахсан
ЭНХРИЙ БАЛЧИР НАСАНДАА ЭРГЭЭД НЭГ ОЧИХСОН