Өнөөдөр УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авах эсэх талаар хэлэлцлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “төсвийг засахдаа чөлөөтэй хөдөлгөх эрхийг олгох үүднээс бүхэлд нь хориг тавьсан” гэв
Хэлэлцүүлгийн үеэр ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан байна. Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.