Эрчvvдийг бvсгvйчvvд хэнэггvй, гоёлын талаар бvр ч ойлголт муутай гэж дvгнэдэг. Гэтэл эрчvvд маань тийм ч болхи, нарийн ширийн зvйл ойлгодоггvй гэх бодол том эндvvрэл юм. “Моодны” харагдах гэж хvсдэг бvсгvйчvvдийн хувцаслалт, нvvрээ будсан байдал нь хvvхэлдэй ч юм уу, дундад зууны vеийн театрын дvрийг санагдvулам тєрхтэй болгодог гэж эрчvvдийн 90 хувь нь vздэг. Бvсгvйчvvдийн гаднах ямар байдал хувцаслалт эрчvvдэд vл таалагддагийг мэдэж байх нь илvvц биш болов уу.
Vvнд:
• vсээ химээр буржийлгах, овоолж самнах
• цагаан, шар, ер нь тод єнгийн терко
• элдэв тєрлийн ретуз, бариу нимгэн ємп, ялангуяа гялгар синтетик
• хатагтай нарын бяцхан цvнх
• хиймэл мєр /эмэгтэй хvний мєр байгалиасаа байвал зvгээр/
• доошлуулсан бvсэлхийтэй даашинз
• жинхэнэ vслэг эдлэл / омог бардам, ууртай харагдуулдаг
• тємєр дэгээ, гогцоо унжлага, Шармал гинж, зvvлт болсон хийц муутай гутал
• ноосон синтетик, нэхмэл бvхий элдэв цэцэг навч хээ угалз, гар хатгамалтай есєн тєрлийн кофтнууд /эдгээр нь ямар ч царайлаг эмэгтэйг гутаах чадвартай/
• хэт бариу дотуур хувцас. Ялангуяа зуны цамц, сарфанчикны мєрнєєс гарч цухуйсан, биед шигдсэн лифчикний резин гэх мэт.
• хэт богино эсвэл урт цамц Мєн зарим бvсгуйчvvд vдэшлэг уулзалтанд очихдоо хэлэлцсэн юм шиг тас хар хувцас ємсєх, эсвэл бvгд шахуу ємдєєр гангарах нь эрчvvдэд таалагддаггvй. Бvсгvйчvvд бидний болхи гэж дvгнэдэг эрчvvд ийм бодолтой байдаг шvv.