УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Цэрэг хүчний байгууллага зэвсэглэж, бослого гаргах гэж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирж танк өгсөн яах гэж байгаа юм бэ” гэгчлэнгээр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. Харин түүний энэ мэдэгдэлд Ерөнхий сайд “УИХ-ын дэд дарга тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Тийм зүйл байхгүй” гэж хариу тайлбар хийсэн байдаг. Тэгвэл Батлан хамгаалахын яамнаас ч мөн хариу тайлбар гаргасан байна.
УИХ-ын гишүүд чуулганы танхимд өөрийн мэдэхгүй сэдвээр хамаагүй ярих нь эргээд сөрөг үр дагавартай гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ойлгож, нэн даруй алдаагаа засна гэж итгэж байна.