Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна.
Вакциныг зургаан сартайгаас гурав хүртэлх насны хүүхдэд 0.25 мл-аар хийх бөгөөд хийснээс хойш нэг сарын дараа дахин 0.25 мл-ийн хэмжээгээр тарина. Сүүлд хийгдэж буй 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
Гурваас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр нэг удаа хийнэ.
Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 15,000 төгрөгийн үнэтэй юм байна.
Эх сурвалж: ЭМЯ