Олон нийтийн анхаарал энэ хоёр хүн дээр төвлөрч, хэн нь Монголын төрд хэрэгтэй хүн бэ гэдэг дээр хоёр хуваагдаад байна уу гэлтэй. Гэхдээ төрийн ордонд л хуваагдал байна уу гэхээс иргэдийн санал бол нэг талдаа гарчээ гэдэг нь олны хандлага, санал асуулгуудаас харагдаж байна.
Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн талд олон нийт байгаа бол М.Энхболдын талд эрх мэдэл албан тушаалд дурлагсад, түүний тойрон хүрээлэгсэд байна гэж олон нийт дүгнэж байна. Олон нийт бол уулыг өргөж, усыг эргүүлэх хүч юм. Энэ хүч хэний талд байна вэ гэдгийг цөөн судалгаанаас харах боломжтой. Хэрэв танд өөр бодол, өөр санал байгаа бол мэдээний дор сэтгэгдэл хэсэгт та ч бас саналаа өгөх боломжтой.