“Шинэчлэлийн” Засгийн газар буюу Ардчилсан намын эрх барих үед 2012-2014 онд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас энэ сарын хоринд баривчилсан байна. Түүнийг Ардчилсан намын эрх барих үед Засгийн газар болон Монгол банкнаас хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбогдуулан баривчилсан гэх таамаг байна. Түүнтэй хамт М гэх хүнийг мөн баривчлан саатуулсан мэдээлэл байгаа юм.
Улсын Ерөнхий Прокурорын үүрэг болгосны дагуу томоохон төсөл, хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэгт АТГ-аас ч мөн багтсан юм.