ОХУ-ын чиглэлийн 3 тулгуур багана унасны 1-ыг нь өнгөрсөн шөнө босгож холбосон бөгөөд одоогоор үлдсэн 2 тулгуур баганыг босгож холбох ажил явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд Увсаас Ховд чиглэлийн 110 кВ 8 шонгийн угсрах ажил өнөөдөр эхэлж байна.
Энэ чиглэлийн холболтыг нөөц шонгоор дамжуулж байгаа учир цахилгааны хязгаарлалт дээрх 8 шонг угсарч дуустал үргэлжлэх ажээ. Дээрх гэмтэлтэй холбоотой цахилгааны холболтыг хийхээр ББЭХ-ний систем, баруун таван аймгийн эрчим хүчний салбарын ажилтнууд, Эрчим хүчний яам зэрэг байгууллагуудын 300 гаруй ажилтан хамтран өдөр шөнөгүй ажиллаж буй ажлын хүчээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр учирсан бэрхшээлийг даван туулж байна.