УИХ-ын гишүүд танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг юмнаас болоод үзэл бодлоо соёлтой илэрхийлэх ёс уланд гишгэгдэж, амны алдас, хэрүүлийн бузар хоёрт Төрийн ордон живсэн. Эцэстээ гудамжны үг хэллэг хэрэглэх нь зориг баатарлагийн илрэл гэж зарим нь нэгнийхээ амны алдсыг хөөргөдөх шинжтэй. Төрийн хүн гэдэг Бие, Хэл, Сэтгэл гурваа тэгшилж цэгцэлчихсэн нэгэн байдаг юм гэсэн шүү. Улстөрд байгаа, улстөрд зүтгэхээр зорьж байгаа хэн боловч үүнийг хэзээд санаж явах учиртай. Би нэг хүнийг биш нийтэд нь хэллээ шүү.
Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Галаарид