Чинчэн Зинг гэгч 19 настай, Хятадын иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдснаар олны танил болсон байна. Тэрбээр шөнийн клуб, зоогийн газар болон бусад үйлчилгээний байгууллагуудаар явж согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг дээрэмддэг гэмт бүлэглэлд харьяалагддаг аж. Түүнийг Мианянг хот дахь цагдаагийн хэлтэс нийгмийн сүлжээнд Чинчэнийг эрэн сурвалжилж байгаа талаар нийтэлсэн нь түүнийг олны танил болгож орхижээ. Чинчэн тэр дороо л нийгмийн сүлжээнд “алдар”-тай болж, “Хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн” гэж нэрлэгдэх болсон байна.