Төрийн ордонд өнөөдөр Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо, маргааш намын Их хурал нь хуралдана. АН-ын дарга С.Эрдэнэ хуралдааныг нээж үг хэллээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь АН-ын зарим гишүүдийн ҮБХ-ны гишүүнээр томилж, дэмжсэн явдал. Тэдгээрийн дундаас УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр сонгосон нь ихээхэн анхаарал татаж байлаа. Тэрээр өмнө нь намынхаа татварыг төлөөгүй, намын үйл ажиллагаанд оролцохгүй байсан гэх үндэслэлээр ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан юм.
Маргааш болох намын Их хурлаар түүнийг намын дэд дарга болно гэх яриа АН-ын гишүүдийн дунд тарж эхэллээ.