УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Тэд өнөө өглөө чуулганы танхимын гадна суулт хийсэн бол үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргын индэрийн өмнө зогсож эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Улмаар энэ явдлыг зогсоож, гишүүдтэй зөвшилцөхөөр УИХ-ын дарга гишүүдийг өрөөндөө дуудав. Энэ уулзалтыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулан үзүүлсэн. Дараах бичлэгт УИХ-ын гишүүдийн суулт, чуулганы танхим дахь эсэргүүцэл, үүнд дургүйцсэн гишүүдийн тайлбар болоод УИХ-ын даргатай уулзсан уулзалт багтсан болно.