Иргэд яарч сандарсан үедээ төрөх тасаг хаана байгааг мэдэхгүйгээс болж ихээхэн цаг алддаг. Саяхан нэгэн эмэгтэй эмнэлгийн гадна төрж шуугиан тарьсан билээ. Иймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төрөхийн хүлээн авахыг хоногийн аль ч цагт төвөггүйгээр олох хаягийг тодорхой байршуулахыг үүрэг болгов. Тус мэдэгдэлд “Яаралтай тусламжийн төв, хүлээн авах, төрөхийн хүлээн авахыг хоногийн аль ч цагт төвөггүйгээр олоход нь зориулсан хаяг, зураглал, лавлах, утасны дугаар зэргийг тодорхой байршуулах бөгөөд шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй, тодорхой харагдахуйцаар байрлуулах”-ыг даалгасан байна.