Италийн “Blue Lantern” (Хөх дэнлүү) диско клубт рэп дуучны тоглолт үзэж байсан таван хүүхэд, нэг том хүн амь үрэгдэж, 53 хүүхэд гэмтэж бэртжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хэн нэгэн олныг цочроосон шүршигч цацсанаас үймээн үүсч, хүүхдүүд нэгнийхээ дээр гишгэн шахцалдсан аж. Хүүхдүүд гарах хаалга руу яарч, хөлд унасан нэгнээ анзаарах сөхөөгүй дайрч байжээ. Хүүхдүүдийн гавлын яс хугарч, тархи гэмтсэнээс нас барсан байна. Хохирогчид нь 14-16 насны хүүхдүүд ба хүүхдээ дагалдаж явсан 39 настай эмэгтэй амь үрэгджээ.
Албаныхны тогтоосноор 870 хүний багтаамжтай зааланд тоглолт хийхээр 1400 орчим хүнд тасалбар худалдсан байжээ.
Эх сурвалж: Associated Press