Жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах кино наадам БНСУ-д болж өндөрлөлөө. Энэ удаагийн кино наадамд дэлхийн 130 гаруй орны бүтээл оролцож шилдэгүүдээ тодруулсан байна. Шүүгчээр Азийн болон дэлхийн нөлөө бүхий кино компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон байна. Шүүгчид “Монгол гэр” киног үзээд Монголын онгон дагшин, үзэсгэлэн бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ онцолж байлаа.
Энэхүү наадмын “Шилдэг баримтат кино”-оор найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино шалгарчээ. Эл киногоор монголчууын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлдэг. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авсан байна.