Өнгөрсөн бямба гарагт хийн буугаар иргэдийг айлгаж, танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээлэл 05:50-д иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 40 настай эрэгтэй Э согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж, танхайрч байжээ.
Уг этгээдийн ПБ-4-2 маркын хийн гар буу, 2 ширхэг сумыг хураан авсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.