Өнөөдөр олон улсын уулын өдөр тохиож байна. Анх 2003 онд НҮБ-аас энэ өдрийг уулын өдөр болгон зарласанаар дэлхий даяар тэмдэглэж иржээ. Энэ өдрийн уриа жил бүр солигдддог бөгөөд өнөөдрийг “Уулын ач холбогдолд анхаарлаа хандуулъя”гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Уул бол ховор ан амьтан, ургамлын хувьд өсч торниход таатай байгалийн бүс нутаг. Дэлхийн газрын гадаргад явагдах хувьслын дөрөвний нэг нь ууланд явагддаг.
Хүмүүсийн ахуй амьдралд уул, ус ямар ач холбогдолтой, уул, усны ойролцоо зохистой аж төрөх, уулархаг бүсэд амьдарч буй хүмүүсийн нааштай үйл ажиллагааг дэмжих, байгаль орчноо хамгаалах талаар энэ өдөр олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахыг Олон Улсын Уулчдын Холбооноос уриалсан байна.