ОХУ-д IPL холбооноос зохион байгуулагдсан хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ХХЕГ-ын 0208 дугаар анги, “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Амарзаяа түрүүлсэн байна. Тэрээр тэмцээний -100кг-д хүч сорьж аварга болсноор таван өөр холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин болж байна. Өмнө нь AWPC, GPC, WRPF, WPC холбооны тэмцээнд түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлээд байсан юм.