Өнөөдөр чуулганыг 10 цагт хуралдуулахаар зарласан. Гэвч хуралдааны ирц хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь гишүүд чуулганыг бойкотлоод байгаа билээ.
Хэрэв өнөөдрийн чуулган хуралдвал Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Яг одоо чуулганы танхимд хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Гэхдээ ирц хүрээгүй учраас хуралдаан одоогоор эхлээгүй, гишүүдийг хүлээж байна. УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, асуудлыг авч хэлэлцтэл хурлаа удирдахгүй болохыг мэдэгдлээ.