Тайланд улсын Buriram хотноо “4 Nations Tournament 2018” тэмцээн болж, Япон улсын иргэн Ики Ёжи дасгалжуулагчаар удирдуулсан Монгол улсын 15 хүртэлх насны охидын баг оролцлоо. Манай баг сүүлийн тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 2:0-ийн харьцаатайгаар хожсон байна. Гэрээний хугацаа дуусч нутаг буцах гэж буй дасгалжуулагчдаа бэлэг барьсан тоглолтын гоолыг Ч.Солонго, Г.Энхмаргад нар оруулсан байна.
Тайландын 32 мянган хүний суудалтай “Buriram united” цэнгэлдэх хүрээлэнд Монголын охид гурван тоглолт хийснээс нэг хожил, хоёр хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлөж байна. Тэд хэсгийн эхний тоглолтуудад Мальта улсын багт 3:2-оор, Тайландын багт 3:0-ээр хожигдсон байна.