Өнгөрөгч баасан гаригт Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал болж өнгөрлөө. Энэхүү хурлаар УБТЗ-ын зарим орлогч дарга нарыг томилсон байна. Тодруулбал, УБТЗ-ын тээвэр, хөдөлгөөн хариуцсан замыэ орлогч даргаар Г.Ганболдыг, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж:Батболдыг томилжээ.
Мөн энэ хурлаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, нийгэмлэгийн 2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж баталсан байна.
“УБТЗ” ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров УБТЗ-ын ажлыг дүгнэж хэлэхдээ “Оросын төмөр замуудын үзүүлээгүй гайхалтай амжилтыг УБТЗ хоёр жил дараалан үзүүлж байгаад би үнэхээр их бахархаж байна.” гэсэн юм.