Өнөөдөр 13 цаг 20 минутад БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар луу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц 2 цаг 15 минут нислэг үйлдсэний дараа 15.35 цагт Инчонд газарджээ. Учир нь тус онгоцонд зорчиж явсан иргэдийн өгч байгаа мэдээллээр нислэгийн явцад зааланд утаа үнэртэж эхэлсэн гэнэ. Зорчигчдын зүгээс онгоцны тээшний хэсэгт гал гарсан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна. Гэхдээ нислэг яагаад саатсан болон хэзээ хэвийн байдалдаа шилжих талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байна.
Энэ талаар МИАТ-ийн ажилтанаас тодруулахад 16.05 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах ёстой ОМ302 онгоцны нислэгт саатал гарсан учраас буугаагүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм.