Сонирхогчийн боксоос Мэргэжлийн боксын рингэнд хүч сорих болсон МУГТ Н.Төгсцогт дэлхийн аваргын цол, бүсийн төлөө тулалдахаар болжээ. Одоогоор эзэнгүй байгаа IBO холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсийн төлөө 2019 оны нэгдүгээр сарын 26-д Доминикан улсын боксчин К.Марреротой тулалдахаар товлогджээ. Энэ талаар IBO (International Boxing Organization) холбооноос мэдэгдсэн юм.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд одоогоор арван удаа тулалдаж нэг ч ялагдаагүй амжилттай явна. Тэрээр өөрийн карьерынхаа хамгийн чухал тулаанаа ийнхүү нэгхэн сарын дараа Нью-Йоркийн “Barclays center”-т хийнэ.