“Оюуны Ундраа Групп” нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Кино сар аян“-г кино урлагийн боловсролыг нэмэгдүүлэх, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, шинэ соргог технологийн мэдлэгийг олгон оюунлаг иргэдийг бий болгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор нь нээлтээ хийсэн цагаасаа хойш 4100 гаруй сурагчдад гадаад болон дотоодын кино контентуудыг үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн 1000 гаруй сурагчдыг кино үзүүлснээр, “Кино сар аян“-г амжилттай өндөрлүүллээ.
Уг аяны хүрээнд 2018 онд “Оюуны Ундраа Групп” 5000 гаруй сурагчийн оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийсэн билээ.