Энэ онд Монгол улсын иргэн болох хүсэлтийг гурван улсын 13 иргэн, харьяалалгүй найман хүн, нийт 21 хүн Гадаадын иргэн харъяатын газарт ирүүлжээ. Энэхүү хүсэлтийг харгалзан үзэж Ерөнхийлөгч хоёр удаагийн зарлиг гаргаж, хоёр улсын гурван иргэнийг Монгол улсын харьяат болгосон байна. Гадаадын иргэн Монгол улсын харьяат болох хүсэлт гаргавал тус байгууллагаас хуулийн болон ёс уламжлал, зан төлөвийн шалгалт авдаг аж.
Тэгвэл Монгол улсын харьяатаас гарч гадаадын 11 улсын харьяат болох хүсэлт гаргасан 270 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, 235 иргэний хүсэлтэд холбогдох газраас санал авах ажиллагааг хийжээ.