Хонг Конгийн алдарт жүжигчин Чоү Юн Фат өөрийн бүх хөрөнгө болох 714 сая ам.доллараа бүхэлд нь сайн үйлсэд хандивлана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Энэ талаар тэрээр “Миний эхнэр миний сонголтыг бүрэн дэмждэг. Хүн хөрөнгөө авч үхэхгүй шүү дээ, яагаад хэрэгтэй нэгэнд нь өгч болохгүй гэж” хэмээн хариулсан байна.
Чоү Юн Фат даруухан, энгийн амьдардаг нэгэн ба нийтийн тээврээр зорчихыг илүүд үздэг гэнэ. Тэрбээр 17 жилийн турш Нокиа гар утас барьсан ч саяхнаас ухаалаг утас хэрэглэж эхэлжээ.
Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хэн намайг метронд анхаарах юм бэ? Хүмүүсийн 90 хувь нь утсаа ширтэж байдаг шүү дээ” хэмээн тоглоом хийсэн байна.