Авлигатай тэмцэх газраас явуулсан “Шудрага байдлын үнэлгээ-2018” судалгааны “авлига тархсан институц” хэмээх асуулгад боловсролын байгууллага 41.0 оноо авчээ. Энэхүү үзүүлэлтээрээ жагсаалтын тавдугаар байранд дэвшсэн байна. 2016 оны судалгаагаар тавдугаар байранд жагсаж байсан билээ. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг том авлига биш гэж үздэг байна. Гэвч бодит байдал дээр энэ нь мөнгөн дүнгээр үнэлэхээргүй хэмжээний хохирлыг алсуураа үзүүлж байдаг.
Монголд авлига хамгийн их тархсан институцийг жагсаахад:
2016 оны жагсаалтын гуравдугаарт жагсаж байсан Шүүхийн байгууллага, 2018 оны жагсаалтад 49.2 хувиар өмнөх жагсаалтаас хоёр байр урагшилж жагсаалтыг тэргүүлсэн байна.
Газрын алба өнгөрсөн жагсаалтад нэгдүгээрт жагсаж байсан бол энэ удаад 47.0 хувьтайгаар өмнөх жагсаалтаасаа нэг байр ухарч хоёрдугаарт жагссан байна.
Эрүүл мэндийн байгууллага 2016 онд хоёрдугаарт жагсаж байсан бол энэ удаад 46.4 хувьтайгаар нэг байр ухарч, жагсаалтын гуравдугаарт жагссан байна.
Төрийн яам, агентлаг 2016 онд тавдугаарт жагсаж байсан бол, 2018 онд 43.9 хувьтайгаар өмнөх жагсаалтаас нэг байр урагшилжээ.
Боловсролын байгууллага өмнөх жагсаалтад есдүгээрт жагсаж байсан бол энэ онд 41.0 хувьтайгаар өмнөх жагсаалтаасаа дөрвөн байр ахиж тавдугаарт жагссан байна. Энэхүү судалгааны 2016, 2018 оны жагсаалтыг графикаар харуулъя.