Африк тивийн хамгийн анхны хурдны төмөр зам Мароккын Вант улсад дээд тал нь 320 км/цаг хурдлах боломжтойгоор баригджээ. Тус төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд тус улсын Хаан VI Моххаммед, Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар оролцжээ.
Марокко улсын эдийн засгийн хамгийн гол бүс Тангиер–Касабланка хотуудыг холбон баригдсан уг зам нь 25KV, 50Hz-ийн цахилгаанжуулсан төмөр зам бөгөөд одоогийн ашиглагддаг 160 км/цагийн хурдны төмөр замд 4 цаг 45 минутын хугацаанд туулах замыг 2 цагт туулах боломжтой болжээ.
Энэхүү төмөр замын төсөлд Франц Улс 51 хувь, Мароккын Вант Улсын Засгийн газар 28 хувь, Арабын арлын орнуудын холбоо үлдсэн 21 хувийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Мөн Францын Алстом компани шинэ замд зориулж 12 төвийн хүчний давхар хөдлөх бүрэлдэхүүн, ERTMS/ETCS 1&2 зэргийн стандарт удирдлагын төхөөрөмж нийлүүлсэн байна.
Тус улс 2020 он гэхэд 1500 гаруй км өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулахаар төлөвлөсөн байна.