Өчигдрийн жагсаалын 10 сайн зүйл
- ЭРҮҮЛ ЖАГСААЛ Цагдаа нар иргэдийг архи уусан эсэхийг шалгаж оруулсан.
- АЮУЛГҮЙ ЖАГСААЛ Жагсагчид хууль хүчний байгууллагууд анх удаагаа хамтран ажиллаж хамгаалалын хашаа босгож аюулгүй байдлыг анхаарсан.
- СЭТГЭЛТЭЙ ЖАГСААЛ Тэсгим хүйтэнд даарсан нэгэндээ сайн дураараа халуун цай, аарц барьж ирсэн иргэд нилээдгүй байлаа.
- ХАЛАМЖТАЙ ЖАГСААЛ Зохион байгуулагчид өндөр настан, эмэгтэйчүүдийг зогсоолд байршуулсан автобус, машинуудад оруулж дулаацуулан халамжилсан.
- ЗАЛУУСЫН ЖАГСААЛ Өмнөх жагсаалуудаас илүү их залуучууд оролцсон жагсаал болов. Бүр гэр бүлээрээ өлгийтэй хүүхдээ хүртэл авч иржээ.
- СОЁЛТОЙ ЖАГСААЛ Жагсаал дууссаны дараа хог, тамхины ишээ хүртэл түүж цэвэрлэсэн соёлтой жагсаал болов.
- ҮНДСЭРХЭГ ЖАГСААЛ Олон иргэд үндэсний хувцастай ирсэн байв. Жагсаалын төгсгөлд жагсагчид бүгд төрийн ордоныг тойрч Их Эзэн Чингис Хааныхаа хөшөөнд өвдөг сөгдөж мөргөв.
- ТАЛЦАЛГҮЙ ЖАГСААЛ Анх удаа намчирхал талцалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагууд нэгдэв.
- ОДУУДЫН ЖАГСААЛ Жагсагчдийн дунд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дагвадорж, Дэлгэрмөрөн, МС Ариука тэргүүтэй олон эрхмүүд сэтгэлээрээ ирсэн байв.
- ОЛУУЛАА ЖАГСААЛ Идэр есийн хүйтэнд, ид ажлын өдөр, ажлын цагаар 30,000 гаруй хүн цугласан эв нэгдэлийн жагсаал боллоо.