Үндэсний тусгаар тогтнол эрх чөлөөний 107 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд төрийн дээд одон, медал гардуулаа.
Монголын шинэ үеийн уран зохиолын “амьд архив” хэмээн нэрлэгддэг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастад “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол” хүртээлээ. Хөдөлмөрийн баатар Б.Баастын байгаль дэлхийн үзэсгэлэн, эх орон, монгол ахуйн зан заншлын сэдэвтэй туужууд, хүүхдийн зохиолууд нь 20 дугаар зууны Монголын уран зохиолд өндрөөр үнэлэгддэг. Шүлэг, уран зохиолоос гадна тэрээр ард түмний дунд мөнхөрсөн олон сайхан дууны шүлгийг бичсэн юм. Тэрээр 1999 онд Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, 2006 онд Монгол улсын Ардын Уран Зохиолч цол хүртэж байсан юм.
Мөн энэ өдөр Монгол улсын Гавъяат амирчин цолоор Бодибилдингийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг, Монгол улсын гавъяат жүжигчин цолоор Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, Д.Баасанжав, Ц.Алтанцэцэг нарыг, Монгол улсын гавъяат багш цолоор Хүүхдийн ордны багш Н.Ганчимэг зэрэг олон хүмүүсийг шагналаа.