Монгол улсад жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр тохиодог. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрийг тохиолдуулан зарим иргэдэд төрийн дээд шагнал хүртээж баяр хүргэсэн. Тэгвэл үдээс хойш энэ өдрийг угтан Үндэсний бөхийн хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит энэхүү барилдааныг Дархан аваргууд эвлэрч Бөхийн өргөөнд зохион байгуулна гэсэн мэдээлэл тархсан нь худал аж. Тэднийг ойлголцолд хүрэхээс өмнө тасалбар нь худалдаалагдсан байна.