Өнөөдөр нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид хуралдаж МАН-аас Хотын даргад нэр дэвшигчдийг тодруулсан юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлд оруулахаар болсон.
Тэгвэл сая МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Энэ хурлаас Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдахаар тов гаргаад байгаа. Уг хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэнэ.