Хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш Улаанбаатар хотыг түр орлон гүйцэтгэгч удирдаж байна. Уг нь өнөөдөртөө багтаж, шинэ хотын даргыг томилно гэж бодож байлаа. Гэвч НИТХ-ын өнөөдрийн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилж байна. МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар С.Амарсайханыг Хотын даргаар томилох асуудлыг дэмжсэн. Мөн нийслэлийн МАН-ын бүлэг ч түүнийг олонхоор дэмжсэн тухай эх сурвалж мэдээлж байсан билээ. Гэвч ямар шалтгаанаас болоод хотын даргыг сонгох асуудал хойшлоод байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна.