Дэлхийн ноён долоон уулсын оргилд авирсан Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамааг “Алтан сарнай-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Дэлхийн Монгол хүнээр өргөмжиллөө. Тэрээр долоон улсын ноён оргилд авирсан Монголын цорын ганц уулчин бөгөөд түүнд зориулж өнгөрөгч гуравдугаар сард марк худалдаанд гаргасан.
Уулчин Б.Гангаамаа нь өнгөрөгч онд К2 ууланд амжилттай авирч, энэ уулын оргилд хүрсэн анхны монгол хүн болсон юм.