1. Банкны зээлийн хүүг жилийн 18%, банк-бусын зээлийн хүүг жилийн 35%-р хязгаарлах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад хэлэлцэгдээд явж буй. Өөрсдөө жилийн 3% хүүтэй зээл авдаг төрийн түшээд маань энэ хуулийг асуудалгүй баталчих байх.
2. Компанийн бондын хүүгийн татвар 5% болж буурч байгаа. Зөвхөн банкууд бонд гаргавал хүү нь 5% болж буурах хуулийн төслийг Сангийн Яамнаас анх санаачилсан ч энэ нь сүүлдээ бүх компаниуд болсон. Тиймээс энэ боломжийг компаниуд ашиглах хэрэгтэй. Бондоо Хөрөнгийн бирж дээр гаргасан ч болно, Эсвэл Компанийн тухай хуулийн дагуу хаалттай захиалгын хүрээнд гаргах боломжтой. Хөрөнгө оруулагчдын хувьд ч өгөөжөө нэмэгдүүлэх том боломж.
3. Нэг хэсэг зогсоод байсан Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны арилжаа 2019 оноос эргэж явагдах төлөвтэй байна. Хөрөнгийн биржээр явах уу эсвэл өөр хэлбэрээр явах уу гэдгийг Сангийн Яам эцэслэн шийдэх байх, гэхдээ ямар ч байсан иргэд, олон нийт оролцох боломжтой байдлаар явагдах байх. ЗГҮЦ-ны арилжаа сэргэснээр иргэд, компаниуд богино хугацаат дансны үлдэгдэл дээрх өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой болно.
Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар