УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан 40 гишүүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хууль зүйн үндэслэлгүй гэх шалтгаанаар авч хэлэлцээгүй. Улмаар гишүүд хуралдаа суулгүй бойкотлож, УИХ-ын чуулган долоон удаа ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон.
Харин өнөөдрийн үдээс өмнөх чуулган УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүсэлтээр түр хойшиллоо. УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн чуулганы хуралдааны өмнө манай бүлэг ойрын үед үүсээд байгаа асуудлаар ярилцах учир чуулганыг хойшлуулж өгнө үү” гэсэн юм. Түүний хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч, чуулганы хуралдааныг түр хойшлууллаа.