Сүхбаатарын талбайд монгол инженерүүдийн бүтээлийг ашиглаж “Нарны мод” суулгажээ. Энэ мод нь нарны эх үүсвэрээр цэнэглэглэж гар утас, “Ubike” унадаг дугуй, 12 вольтоор ажиллах боломжтой цахилгаан хэрэгслүүдийг цэнэглэх боломжтой. “Нарны мод” нь нэг дор 16 гар утас цэнэглэх залгууртай, суудал доороо наргүй үед ажиллах батерейтай. Нарны эрчим хүчээр ажиллах уг мод хураасан цэнэгээрээ гурван өдөр ажиллах боломжтой тул үүлэрхэг, наргүй үед тасалдана гэж айлтгүй.
Одоогоор туршилтын шатанд ашиглаж байгаа бөгөөд 1000 ваттын чадалтай энэ модыг Нийслэлийн ЗДТГ хүлээн авснаар иргэд өдөр тутам ашиглах боломжтой болох юм байна.