ХБНГУ-ын Засгийн газраас олон зуун улстөрчийн хувийн мэдээллийг интернетэд байршуулсан, хувийн мэдээлийг олон нийтэд задруулсан томоохон зөрчил үүсч, энэ талаар мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн гар утасны дугаар, зээлийн картын мэдээлэл, хувь хүний зураг, чат зэргийг нийтэд хүргэсэн байна. Хэвлэлд Канцлер Ангела Меркелийн и-мэйл хаяг, факсын дугаар хэвлэн нийтлэгдсэн ч төлөөлөгч нь түүний албан тушаалтны талаар ямар нэгэн мэдээлэл нууцлагдаагүй гэж мэдэгджээ.
Хуульзүйн яамны сайд Катарина Барли энэхүү явдлыг “ноцтой халдлага” хэмээн тодорхойлсон байна. Түүний хэлснээр энэ явдал нь хакердсан и-мэйл, данс, нийгмийн сүлжээ зэрэг үйлчилгээнээс үүдэлтэй юм байна. Германы парламент болон засгийн газрын системд ямар нэгэн гэмтэл учирсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Энэхүү мэдээлэл твиттерт Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр нийтлэгдэж эхэлсэн бөгөөд эрх баригчид өнгөрөгч пүрэв гаригт зөрчилийг илрүүлжээ. Үүний дараа баасан гаригт уг твиттер устгагдсан байна.