10-16 нас, 10-18 насны хүүхдүүдийн 100 гаруй хаалтай групп байна. Би хамгийн олон гишүүнтэй (100К) нэг группд ажиглалт хийлээ.
Гишүүдийн 10-20 орчим хувь нь нүүр зураг, хувийн мэдээллээ нууцалсан (Тэр хаягны ард хэн ч байж мэднэ). Тэнд орж буй постнуудын 80 хувь нь танилцах, ѳѳрийгѳѳ болон найзуудыгаа бусад хүүхдүүдтэй харьцуулж санал авч ѳрсѳлдѳж байна.
Ѳдѳрт 10-аас доошгүй танилцах лайвууд явж байна. 20 хувь нь садар самуун сурталчилсан (порно видео, арьсаа сийчих, гаж тоглоом тоглох г.м) цаашлаад хүүхдүүдийг элсүүлээд secret group үүсгэж илүү их мэдээллийг түгээж байна.
Маш бага хувийн мэдээлэлд эерэг зѳв агуулга харагдаж байгаа бѳгѳѳд ѳѳрийнхѳѳ сурч буй зүйлийг бусадтайгаа хуваалцаж, мэдлэг тэлсэн тоглоом тоглодог ч тэр пост газар авахгүй дарагдаж байна. Байнгын идэвхитэй гишүүд цаг харгалзахгүй мэдээлэл оруулж байгаагаас харахад ѳсвѳр насны хүүхдүүдийн цахим хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавьдаггүй, цахим ертѳнцийг зѳв ашиглах талаар мэдээлэл ѳгдѳггүй болох нь ажиглагдлаа.
Таны охин, хѳвгүүн хэдэн цагийг сошиалд зарцуулж, хэнтэй нѳхѳрлѳж, ямар мэдээллийг илүү авч, ямар мэдээллийг илүү түгээж байгаад хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна.
Бидний бяцхан үрс цахим гэмт хэргийн золиос болж, бие махбодь сэтгэл санаагаараа хохирч байгаа юм биш биз!!! Та хүүхдээ гэр бүлээ хамгаалж чадаж байна уу? Цэвэр цагаан цаасан дээр хамгийн сайхнаараа хамгийн зѳв зүйлийг бичиж, хүүхдээ зѳв хүмүүжүүлье.