Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Урт цагааны гудамжинд алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулжээ.
Шалгалтаар урт цагаан орчимд эд зүйл авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүсдийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг нь тогтоогджээ.
Хураан авсан эд зүйлс дотор “Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн дурсгалын бичиглэлтэй 30 орчим мөнгөн аяга олдсон тул хохирогчдыг хайж эхэлсэн байна.
Хулгайд дээрх эд зүйлээ алдсан иргэд НЦГ-ын Мөрдөн шалгах газрын жижүүрийн 88222255 дугаарын утсаар холбоо барина уу.