Өнгөрөгч баасан гаригт Монгол Жүдогийн холбоо хуралдаж, зарим томилгоо хийсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг тус холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Түүний өмнө энэхүү албан тушаалыг ГХ-ийн сайд Д.Цогтбаатар, Макс группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ховд аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн Ш.Адьшаа нар хашч байсан юм. З.Энхболд энэ албан тушаалд очсоноор 2020 онд Япон улсад зохион байгуулагдах зуны олимпод Жүдогийн шигшээ багаа ахлан авч явах юм байна.