Энэ жилийн насны хишгийг 2019 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн олгож эхлэх гэж байна. Насны хишгийг олгох журамд ЗГ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан юм.
Жил бүрийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Сарын шинийн баяр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Ахмад настны тухай хуулийн 12.2-т, мөн хуулийн 12.3-т зааснаар дараах насны ахмад настанд хоёр удаа Насны хишиг олгож байгаа билээ. Үүнд:
65-69 настай ахмад настанд 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга,
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.
Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авах боломжтой. Өмнө нь Насны хишиг авч байсан бол таны дансанд орох юм байна.