Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ.“Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүдэд утлагын аппарат худалдан авахад зарцуулах аж.