Томуу, төст өвчин ихээхэн тархсантай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 10 хүртэл сунган амрааж байгаа билээ. Амралтын хугацааг сунгасантай холбогдуулан БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтанд зориулсан цахим хичээл зааж эхэллээ.
Цахим хичээлээр 1-12 дугаар ангийн суралцагчдад монгол хэл, тоо бодлогын хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм. Энэхүү цахим хичээлийг “Пинк Киви” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байна. Иймд суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд та бүхэн доорх хаягаар орж цахим хичээлээ хийгээрэй.
- Долгион цахим хуудас руу та энд даржорно уу. Link – https://dolgion.com/#/home
2. Долгион Facebook хуудас руу та энд даржорно уу. Link – https://www.facebook.com/dolgionhq/