“Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” хэмээн заасны дагуу ҮСХ ийнхүү 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилсэн байна.
Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинийг өмнөх оны амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад:
Улаанбаатар хотод 19.3 (9.7%) мянган төгрөг
Зүүн бүсэд 13.6 (7.8%) мянган төгрөг
Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг
Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг
Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Хүн амын амьжиргааны доод түвшнийг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.
Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7 хувийг, ҮСХ-ны 2018 оны III улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо