Уламжлалт баяр болох Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг хийхээр болжээ. Энэ удаагийн цэвэрлэгээг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагууд ойролцоох 50метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, эрүүл орчинд ажиллаж амьдрах боломжийг хангах аж.
Цэвэрлэгээнд тус дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавих тул иргэдийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.