“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн нээлт өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлний бодлогын зөвлөлийн даргын 2016 онд Ц.Дамдинсүрэн, Ц.Осор нарын Монгол үсгийн журэамласан толийг бүх нийтээр мөрдөх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу тус зөвлөлийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн нийт 28 эрдэмтэн судлаачаас бүрдсэн ажлын хэсэг уг толь бичгийг шинэчлэн боловсруулжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх хэлээ дээдэлж, зөв бичих дүрмээ чанд баримтлан, журамласан толио байнга ашиглаж хэвших нь төр захиргааны байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн бүрийн үүрэг тул улс нийтээр энэхүү толийг мөрдөхийг уриалж байна” гэж номын нээлтийн үеэр хэлэв.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг
PDF хэлбэрээр татаж унших бол ЭНД
Онлайн хэлбэрээр татаж авах бол ЭНД
Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол ЭНД
Android үйлдлийн системтэй утсандаа апликейшн хэлбэрээр татаж суулгахыг хүсвэл ЭНД
“Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл ЭНД дарж тус, тус хэрэглэнэ үү.
Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба